Их Британи: Трансжендэр эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн гэж тооцохгүй
Анд нөхдийн мэдээ
2025-04-17
Их Британийн Дээд шүүх өчигдөр "Хүйсийн тэгш эрхийн тухай хууль”-ийг үндэслэн трансжендэр эмэгтэйчүүдийг "эмэгтэй" гэсэн ангилалд оруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Таван шүүгч санал нэгтэйгээр “эмэгтэй”, “хүйс” гэсэн нэр томьёо нь биологийн эмэгтэй, биологийн хүйсийг хэлнэ хэмээн үзэж дээрх шийдвэр гаргасан байна. Улмаар цаашид тус улсын хууль тогтоомжид "эмэгтэй" гэсэн нэр томьёо нь зөвхөн төрөх үед тогтоосон биологийн хүйсийг илэрхийлнэ гэж үзэхээр тогтжээ. Энэхүү шийдвэр нь ийм төрлийн асуудалтай тэмцэж буй бусад улс орнуудад ихээхэн нөлөө үзүүлэх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дээрх шийдвэрийг трансжендер хүний эрхийн төлөө тэмцэж буй хүмүүс “Трансжендер хүмүүсийн эрхийг зөрчсөн” хэмээн эсэргүүцэж байгаа бол эмэгтэйчүүдийн байгууллагууд хуулийн агуулгад нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Дээд шүүх “Энэ шийдвэрийг тодорхой бүлэгт ялалт, нөгөө хэсэгт нь ялагдал гэж тайлбарлах хэрэггүй” гээд, цаашид трансжендер хүмүүсийг бусад хууль тогтоомжийн дагуу ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах боломжтой болохыг онцолжээ.
Нүүр зураг: Дээд шүүхийн гадаа эмэгтэйчүүд цугларч, шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.