images

Сансарт нисээд ирсэн поп дуучин Кэти Перриг сансрын нисэгч гэж нэрлэж болох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-17


   Поп дуучин Кэти Перри өөр таван эмэгтэйн хамт өнгөрсөн 14-ний өдөр Америкийн Blue Origin” компанийн "New Shepard" хөлгөөр 10 орчим минут сансарт нисээд ирсэн билээ. Тэгвэл тэднийг цаашид сансрын нисэгч гэж нэрлэж болох уу? Америкийн жишгээр бол энэ нь боломжгүй зүйл юм. Учир нь тус улсын Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) 2021 онд сансрын нисгэгчдэд “Нислэгийн үеэр аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээ авч чаддаг байх, сансрын хөлгийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулах, үүнийгээ нотлох” гэсэн стандарт тогтоосон байдаг. Хувийн сансрын аялал идэвхжиж, сансарт гарах хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр ийн хатуу стандарт тогтоодог болсон байна. Улмаар хувийн сансрын нислэгт "сансрын аялагч", "иргэний сансрын нисэгч", "сансрын нислэгт оролцогч" гэх мэт нэр томьёог ашиглах болжээ. Тиймээс К.Перри болон түүний хамтрагчдыг аялал жуулчлалын зорилгоор хувийн сансрын хөлгөөр аялсан, олон улсын сансрын станцаас доогуур өндөрт хүрсэн зэргийг үндэслэн "сансрын аялагч" гэж нэрлэх нь зүйтэй гэнэ. Эрхэм зорилго өвөрлөж сансарт ниссэн мэргэжлийн сансрын нисэгчид болон 3-10 минутын хугацаанд сансар огторгуйг мэдрээд буцаж ирсэн аялагч нарын хооронд асар том ялгаа бий болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Харин НАСА-гийн сансрын нисгэгч Терри Берц 2018 онд өгсөн ярилцлагадаа "Нэр томьёо онц чухал биш. Харин сансрын хөлөгт сууж ниссэн гэдэг нь илүү үнэ цэнтэй" хэмээн хэлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.