images

Хятад: Дэлхийн хамгийн өндөр гүүр удахгүй ашиглалтад орно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-17


   Хятад улс дэлхийн хамгийн өндөрт өргөгдсөн дүүжин гүүрийг байгуулж байна. CNN-ийн мэдээлснээр, тус улсын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужид баригдаж буй Хуажян их хавцлын гүүр одоогоор дэлхийн хамгийн өндөрт байгуулсан гүүр болж байгаа бөгөөд барилгын ажил эцсийн шатандаа орж, ирэх зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Гүүр голын усны түвшнээс дээш 625 метр өндөрт байгаа нь одоогийн дэлхийн хамгийн өндөр гүүр болох Францын 343 метр өндөртэй Миёо гүүрнээс бараг хоёр дахин өндөр юм. 2890 метр урт гүүрний ган хавтангийн нийт жин нь 22 мянган тонн болж байгаа нь Эйфелийн гурван цамхаг нийлүүлсэн жинтэй тэнцэнэ. Гүүрний барилга угсралтын ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 18-нд эхлүүлж, энэ оны зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ. Гүйжөу муж нь Хятадын хамгийн уулархаг нутаг юм. Гүүр ашиглалтад орсноор автомашинаар хоёр цаг зорчдог байсан газрыг нэг минутад туулдаг болохоор тооцоолжээ. CNN агентлаг энэ талаар мэдээлэхдээ "Энэ бол зүгээр нэг дээд амжилт биш, Хятадын инженерийн чадавхын үсрэнгүй дэвшил юм" хэмээн дүгнэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.