images

ОХУ, Хойд Солонгос хоёр улс Түмэн гол дээгүүр автомашины гүүр байгуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-17


   Хойд Солонгос болон ОХУ өнгөрсөн оны зургаадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон Түмэн голын автомашины гүүр барих бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна. АНУ-ын Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвөөс (CSIS) цуглуулсан хиймэл дагуулын гэрэл зургуудад үндэслэн Түмэн голын дээгүүр гүүр барих ажил үргэлжилж байгааг мэдээлжээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад голын Оросын талд хамаарах хэсгийн мод, бут сөөгийг цэвэрлэж, барилгын ажил ид өрнөж байгаа аж. Хойд Солонгосын талд мөн голоос 200 метрийн зайд газар шорооны ажил хийгдэж байгаа нь тодорхой болжээ. Хоёр улсыг холбосон Түмэн голын дээгүүр автомашины гүүр барих энэхүү төслийг Ким Жон Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн оны зургаадугаар сард хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон юм. Одоогоор Түмэн гол дээгүүр Хойд Солонгосын Түмэн голын өртөө, ОХУ-ын Хасан өртөөний хооронд галт тэрэг явах төмөр замын гүүр ажиллаж байгаа. Энэхүү автомашины гүүр баригдаж дуусвал хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа улам идэвхжинэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.