Ким Жон Ун: Удаан хүлээлгэсэнд уучлаарай
Анд нөхдийн мэдээ
2025-04-17
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Солонгос улс өөрийн их жолоодогч Ким Ил Соны мэндэлсний 113 жилийн ойн баярыг бүх нийтээр тэмдэглэв. Нарны өдөр хэмээн нэрлэдэг энэ баяраар тус улсын удирдагч Ким Жон Ун Пёньян хотын Хвасон дүүргийн бүтээн байгуулалтын гуравдугаар үе амжилттай дуусч 10 мянган айлын орон сууц ашиглалтад оруулсныг ёслол төгөлдөр зарласан хэмээн төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлэв. Энэ үеэрээ Ким Жон Ун “Орчин үеийн орон сууцтай болгох гэж удаан хүлээлгэсэнд уучлаарай” гэжээ. Пёньян таван жилийн дотор 50 мянган айлын орон сууц барихаа 2021 оны нэгдүгээр сард зарласан бөгөөд Хвасон дүүргийн бүтээн байгуулалт нь энэ санаачилгынх нь нэг хэсэг аж. Төлөвлөгөөний дагуу Пёньян хотын Сонхва дүүргийн бүтээн байгуулалтыг 2022 онд бүрэн дуусгасан бол 2023, 2024 онд Хвасон дүүргийн дахин төлөвлөлтийн нэг, хоёр дахь шатны ажлыг хийж гүйцээсэн байна. Ингэснээр шинээр 50 мянган айлын орон сууц барих таван жилийн төлөвлөгөө бүрэн биелж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.