“Чингис хаан” нисэх буудлын чиглэлд шинэ автобусаар үйлчилнэ
Чихэнд чимэгтэй
2025-04-18
Нийслэлийн Засаг даргын захирамжаар худалдан авсан Хятадын “Yutong Bus” компанийн ZK6117H загварын 10 автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд гаргахаар боллоо. 45 хүний суудалтай шинэ автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүргийн чиглэлд явуулах ажээ. Аяллын зориулалттай энэ автобус "Евро-5" хөдөлгүүр, агааржуулалтын систем, хяналтын камертай. Нийслэлээс өнгөрсөн онд “Yutong Bus” компаниас том оврын 600, их багтаамжийн 31 автобус худалдан авсан билээ. Улмаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 автобус үйлчилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.