Итали: Хорих ангиудад хайрын өрөө байгуулна
Анд нөхдийн мэдээ
2025-04-21
Италийн хорих ангиуд гэр бүлтэй хоригдлуудад зориулж хайрын өрөө гаргахаар боллоо. ANSA агентлагийн мэдээлснээр эрх баригчид Брешиа, Тренто, Сивитавекчиа, Болонья, Неаполь Секндильано, Флоренс Солисиано зэрэг шоронд хайрын өрөөг туршихаа мэдэгджээ. Энэ нь тус улсын Үндсэн хуулийн цэц өнгөрсөн оны нэгдүгээр сард хоригдлууд гэр бүлийн харилцаанд орох эрхтэй гэсэн шийдвэр гаргаснаас хойш авч буй арга хэмжээ юм. Уг өрөө нь ор, угаалгын өрөөтэй бөгөөд нэг удаад хоёр цаг хүртэл ашиглахыг зөвшөөрөх ажээ. Харин хорих ангийн журмын дагуу хаалгыг дотроос нь түгжих боломжгүй, харуулууд хүссэн үедээ нэвтэрч болох бөгөөд өрөөний зөвхөн үүдэн хэсэгт хяналтын камер суурилуулсан байна. Мөн уг өрөөнд оруулах эсэхийг нарийн шалгуураар тогтооно. Тухайлбал, өршөөлөөр суллагдах болон тусгай чөлөө авах эрхгүй, гадагшаа гарах боломжгүй удаан хугацаагаар хоригдсон ялтнуудад давуу эрх олгох аж. Мөн мафийн бүлгийн гишүүд, хар тамхины хэргээр эрхээ хасуулсан хоригдлууд тус байгууламжийг ашиглахыг хориглоно. Хорих ангийн удирдлагууд аюулгүй байдал, дэг журмыг сахин хамгаалахын тулд хатуу стандарт мөрдүүлэхээ мэдэгджээ. Харин Засан хүмүүжүүлэх ажилтны үйлдвэрчний эвлэлийнхэн үүнийг эсэргүүцэж байна. Учир нь, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай хорио цээрийн журам, арга хэмжээ байхгүй, хоригдлууд болон ажилтнуудын эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.