АНУ: Орон гэргүй иргэн сугалаанаас нэг сая доллар хожив
Анд нөхдийн мэдээ
2025-04-21
АНУ-ын Калифорниа мужид амьдардаг орон гэргүй эр сугалааны тохирлоор нэг сая доллар хожжээ. "LA Times" сонины мэдээлснээр орон гэргүй А хэмээх эр энэ сарын эхээр сугалааны дэлгүүрээс таван долларын “Triple Red 777” тасалбар худалдан авснаар нэг сая долларын эзэн болсон гэнэ. Тэрбээр “Эцэст нь би тэнүүлч амьдралаасаа салах боллоо” хэмээн баяр хөөрөө хуваалцсан бол дэлгүүрийн менежер Вилсон Саман түүнийг олон жил олон гэргүй гудамжаар хэсүүчлэн амьдарч ирсэн болохыг хэлжээ. Тэрбээр дэлгүүрээс тасалбар худалдаж аваад газар дээр нь хусаж арилгангуут "Бурхан минь, энэ үнэн үү" хэмээн хашхирсан гэнэ. Эхлээд 100 мянган доллар хожсоноо хэлж тасалбараа үзүүлэхэд менежер тасалбарыг нь авч харвал 100 мянга биш, нэг сая доллар хожсоныг нь хэлж, хоёул тэврэлдэн баяр хөөрөө хуваалцсан байна. Өнгөрсөн хугацаанд В.Саман А-тай их эелдэг дотно харьцдаг байсан бөгөөд хааяа гадагш гарах ажилтай болсон үедээ түүнд дэлгүүрээ даатгаж үлдээдэг байжээ. Азтай эр мөнгөөрөө далайн эрэг орчимд байр худалдан авах, бас машин авч унах, үлдсэн мөнгөөрөө хөрөнгө оруулах, бас хадгаламжид хийх бодолтой байгаагаа хэлсэн юм. Тус дэлгүүр байнгын үйлчлүүлэгч азтандаа “Instagram”-аар дамжуулан баяр хүргэсэн байна. Тасалбарыг худалдсан дэлгүүр нийт мөнгөний 0.5 хувь буюу 5000 доллар авах журамтай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.