images

АНУ: Ганц байшин үерт өртөлгүй үлдсэний нууц юу байв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-21


   АНУ-ын Теннесси мужийн Богота хотод болсон үерийн гамшигт ганц байшин бүрэн бүтэн үлдсэнийг агаараас авсан дүрс бичлэгт харуулжээ. Үүнээс өмнө тус улсын өмнөд болон баруун дунд бүс нутагт их хэмжээний ширүүн бороо орж, долоон мужид үер болж 29 хүн амиа алдсан юм. Урд өмнө тохиож байгаагүй энэ үерт уг байшин эвдэрч сүйдэлгүй хэрхэн үлдэв? “Тhe Washington Post” сонины мэдээлснээр байшингийн гадуурх хашаа, зүлэг, мод, усан бассейн хүртэл гамшигт сүйрэлгүй үлджээ. Уг бичлэгийг цахим сүлжээнд 1.7 сая хүн үзсэн байна. Байшингийн эзэн нь Такер Хамфри хэмээх 32 настай тариачин залуу аж. Тэрбээр хэдэн жилийн өмнө өөд болсон эцгийнхээ зааж өгсөн аргаар орон гэрээ үерээс хамгаалж үлдсэнээ хэлсэн байна. Үргэлжилсэн бороо орж үерийн гамшиг нүүрлэх магадлалтай болсон тул тэрбээр эцгийнхээ зааж өгсөн аргаар далан барьжээ. Экскаватороор шороон далан босгож, ханыг бэхжүүлэн хоёр метр гаруй өндөр хамгаалалтын далан хийсэн нь тус болсон гэнэ. Тэрбээр "Манай гэр жирийн л газар байдаг. Гэр орноо хамгаалахын тулд би хийх ёстой зүйлээ л хийсэн. Тэнгэрт байгаа аав минь хүүгээрээ бахархаж байгаа байх” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.