Нобелийн шагналт Хан Каны шинэ ном удахгүй гарна
Анд нөхдийн мэдээ
2025-04-21
2024 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн, Өмнөд Солонгосын зохиолч Хан Каны шинэ ном удахгүй гарна. Тэрбээр Нобелийн шагнал хүртсэнээсээ хойш анхны номоо гаргах гэж буй нь энэ юм. Түүний шинэ ном "Light and Thread” нэртэй бөгөөд энэ сарын 24-нөөс эхлэн Өмнөд Солонгосын хамгийн том цахим номын дэлгүүрээр дамжуулан урьдчилсан захиалга авах юм байна. Тус номын нэр нь өнгөрөгч оны 12 дугаар сард Нобелийн шагнал гардуулах ёслолын өмнөхөн Стокгольм дахь Шведийн академид Хан Каны тавьсан лекцийн нэр ажээ. Номд түүний өмнө хэзээ ч нийтэлж байгаагүй шүлэг, өмнө нь нийтэлж байсан хоёр шүлэг болон эсээ орсон бөгөөд 172 хуудастай гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.