Абэ Акиэ: Тайванийн аюулгүй байдал Японтой шууд холбоотой
Анд нөхдийн мэдээ
2025-04-21
Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн бэлэвсэн эхнэр Абэ Акиэ Тайваньд болсон Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй байдлын симпозиумд оролцлоо. Тэрбээр “Тайванийн аюулгүй байдал Японтой шууд холбоотой” гэжээ. Учир нь, нөхөр нь нэгэн удаа “Тайванийн аюулгүй байдал бол Японы аюулгүй байдал” гэж хэлснийг Тайванийн энх тайван бол Японы энх тайван гэж ойлгосон тухайгаа ярьсан байна. Мөн Тайванийн ерөнхийлөгч асан Ли Тэн-хуйгийн охин Анни Литэй дотно байдгаа хэлж түүнтэй хамт талийгаач хоёрын үйлсийг үргэлжлүүлж Япон, Тайванийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хичээнэ гэжээ. Тэрбээр Абэ Шинзо, Ли Тэн-хуй нар нас барсныг “Бид Япон-Тайванийн хамтын ажиллагааг жолоодон чиглүүлэгч хоёр хөдөлгүүрээ алдсан” хэмээн зүйрлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.