“Чингис хаан: Монголчуудын нууц түүх” кино ирэх сард гарна
Чихэнд чимэгтэй
2025-04-21
Дэлхийн шилдэг “Disney”, “National Geographic”, “Hulu” компани хамтран “Чингис хаан: Монголчуудын нууц түүх” баримтат кино бүтээснээ ирэх тавдугаар сард дэлгэцнээ гаргах гэж буйгаа зарлалаа. Ирэх сарын 1-нд “National Geographic” сувгаар киноны эхний анги гарах бөгөөд маргаашаас нь “Disney+”, “Hulu” платформоор бүх зургаан ангийг нь шат дараатай гаргах ажээ. Эхний анги нь “Тэмүжин: Хаан болох хүү”, дараагийн ангиуд нь “Чингис хааны өсөлт”, “Их гүрнийг байгуулсан нь”, “Зогсошгүй эзэнт гүрэн”, “Өгөдэйн захиргаа”, “Бүслэлт доорх Европ” гэсэн нэртэй юм байна. Улмаар тавдугаар сарын 1, 8, 15-нд хоёр хоёроор нь шинэ анги оруулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.