Б.Мөнгөнтуулд гурван өрөг үлдлээ
Чихэнд чимэгтэй
2025-04-21
Энэтхэгийн Пүнэ хотноо болж буй Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээний тав дахь цувралын зургаадугаар өрөгт Олон улсын мастер Б.Мөнгөнтуул Энэтхэгийн Их мастер Хампи Конеруд хожигдлоо. Ийнхүү манай тамирчин “Гран при” тэмцээний гурван цувралд Х.Конерутай таарахдаа хоёр хожиж, нэг тэнцэв. Одоогийн байдлаар Б.Мөнгөнтуул Гүржийн Саломе Мелия, Польшийн Алина Кашлинскаяг хожиж хоёр оноотой наймдугаарт жагсаж байна. Түүнд гурван өрөг үлдсэн бөгөөд өнөөдрийн учраа нь Энэтхэгийн шатарчин Дивяа Дэшмух юм. Энэ цувралыг таван оноогоор Хятадын Их мастер Жу Жинэр тэргүүлж, 4.5 оноотой Х.Конеру араас нь нэхэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.