Туркийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Чихэнд чимэгтэй
2025-04-21
Турк улсаас Монголд суух Элчин сайдаар энэ оны хоёрдугаар сарын 4-нд томилогдсон хатагтай Башак Гэнч Юксэл өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Башак Гэнч Юксэл Туркийн Гадаад хэргийн яаманд 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Пакистан, Европын холбоо, Словак, Орост ажилласан туршлагатай. Түүний өмнө буюу 2021 оны тавдугаар сараас хойш Монголд суусан Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгааг нь тохиолдуулан өнгөрөгч нэгдүгээр сард “Найрамдал” медалиар шагнасан билээ. Манай хоёр улс 1969 онд дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн юм. Сонирхуулахад, Монголд гадаадын долоон эмэгтэй Элчин сайд ажиллаж байгаа нь Австрали, Канад, Итали, Их Британи, Хятад, Европын холбоо, Хятадын Элчин сайдууд ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.