Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах өргөдөлд 100055 иргэн гарын үсэг зурлаа
Чихэнд чимэгтэй
2025-04-21
Нийтийн өргөдөл, гомдлын D-Petition системд иргэн Б.Батбилэг өнгөрөгч гуравдугаар сарын 12-нд үүсгэж, 26-наас санал авч эхэлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай өргөдөлд сарын дотор 100 мянган хүн гарын үсэг зурлаа. Ийнхүү өргөдлийн хугацаа дуусахаас дөрөв хоногийн өмнө 100055 хүн нэгдсэнээр УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх боломж бүрдэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д зааснаар хуулийн төсөл санаачлах саналыг 100000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-аар хэлэлцдэг билээ. Тус өргөдөлд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хамгийн олон буюу 14834 хүн гарын үсэг зурсан бол дөрөвдүгээр сарын 11-нд хамгийн бага буюу 538 хүн гарын үсэг зуржээ. Өргөдлийг үүсгэгч Б.Батбилэг нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдээс өгөх бусад санхүүгийн эх үүсвэрийг ашиглан хоёр дахин бууруулах боломжтой буюу 1072 хувьцааны ноогдол ашгийг ашиглах боломжтой гэсэн санал гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.