Маргааш “YouTube”-ийн 20 жилийн ой тохионо
Анд нөхдийн мэдээ
2025-04-22
2005 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “YouTube”-ийг үүсгэн байгуулагч Жавед Карим Сан Диегогийн амьтны хүрээлэнд очиж заануудын өмнө авахуулсан 19 секундын бичлэгээ “YouTube” сувагт байршуулж байжээ. Энэ нь өнөөдөр 20 жилийн ой нь тохиож буй тус сувагт байршуулсан анхны видео юм. Тэр цагаас хойш хорин жилийн дотор тус сувгийг 2.53 тэрбум үзэгч өдөрт дунджаар 48.7 минут үзэж, дэлхийн хамгийн том онлайн видео платформ болжээ. “YouTube” гэдэг нь your болон tube гэсэн англи үгийн нийлэмж бөгөөд утгачилбал “Таны ТВ” болно. Үүсгэн байгуулагч Чад Херли, Стив Чен, Жавед Карим нар анх онлайн болзооны вэбсайт хөгжүүлэхийг оролдсон боловч хэрэглэгчдийг татах амаргүй байсан тул видео платформ руу шилжсэн гэдэг. 2006 онд “Google” компани “YouTube”-ийг хүлээн зөвшөөрч, 165 мянган доллароор худалдаж авчээ. Ингээд "Google"-ийн хайлт, сурталчилгааны функцтэй хослуулснаар тус суваг эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Сувгийн зар сурталчилгааны орлого 2008 онд 200 сая долларыг давж, 2020 онд 19,7 тэрбум доллар болсон бол өнгөрсөн онд 36,15 тэрбум долларт хүрчээ. 2015 онд эхлүүлсэн “YouTube”-ийн төлбөртэй захиалгын үйлчилгээ болох “YouTube Premium” болон “YouTube Music” нь одоогоор 125 сая хэрэглэгчтэй байна. Тус сувгийн хамгийн их үзэлттэй видео бичлэг Өмнөд Солонгос улсад бүтээгджээ. 2016 онд тус улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "The Pinkfong” компанийн бүтээсэн "Baby Shark Dance" видеог давхардсан тоогоор 15.83 тэрбум хүн үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.