Сонгинохайрхан дүүрэгт бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Чихэнд чимэгтэй
2025-04-22
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороонд байдаг Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га газрыг чөлөөлж, бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барихаар болсныг НЗДТГ-аас мэдээллээ. Энэ талаар Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан” гэжээ. Манай улсад 1991 онд Үндэсний бэйсболын холбоо байгуулагдсан бөгөөд 1998 онд Японы тусламжаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд бэйсболын талбай байгуулсан түүхтэй. Мөн 2019 онд Пони бэйсболын холбоог байгуулж хүүхдүүдийг энэ спортоор хичээллэхийг дэмжих болсон юм. Бэйсболын талбай 30 м.кв хэмжээтэй, дөрвөлжин эсвэл ромбо хэлбэртэй байдаг бол цэнгэлдэх хүрээлэн нь тоглолтын талбайгаас гадна үзэгчдийн суудалтай байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.