images

Хятад: Жингийн илүүдэлтэй жуулчдад хөнгөлөлт үзүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-22


   Хятадын Ляонин мужийн Бенши хотын Вүню уулын аялал жуулчлалын газар жуулчдын биеийн жинг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байна. Тодруулбал, жингийн илүүдэлтэй хүмүүс ирж үйлчлүүлэх хугацаандаа жингээ мэдэгдэхүйц хасаж чадвал аяллын төлбөрөөс бүрэн чөлөөлөх хүртэл арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Ууланд нэвтрэх хураамж нэг хүнд 70 юань байдаг бөгөөд ууланд явганаар алхаж жингээ хасаад төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Гол нуур, үзэсгэлэнт байгалиараа алдартай Вүню уул нь Хятадын аялал жуулчлалын гол газруудын нэг бөгөөд 2004 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм. Оргилд гарахад дүүжин тээвэр байхгүй тул жуулчид явган алхана. Уулын бэлд байрлах жуулчны төвөөс оргил хүртэл 7,8 км зайтай бөгөөд явган явахад 3 цаг ордог ажээ. Энэхүү арга хэмжээг тус улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос дэвшүүлсэн “Жингийн менежментийн жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй аж. Одоогийн байдлаар Вүню ууланд нийт 3480 хүн үйлчлүүлснээс 1320 нь жингээ хассан гэж үзэн хөнгөлөлт эдэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.