images

Монголд гадаадын 9900 иргэн ажиллаж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-22


   Монгол улсад гэрээний дагуу ажиллахаар ирсэн гадаадын иргэдийн тоо 2025 оны эхний улиралд 9900 болсон талаар “Pressreader” сайт мэдээлжээ. Энэ нь өмнөх улирлаас 23, нэг жилийн өмнөх мөн үеийнхээс 22 хувиар их бөгөөд цалингүй, сайн дурын ажил хийхээр ирсэн хүмүүс мөн багтаж байгаа аж. Гадаадын ажилчид 103 өөр орноос ирсэн ч 60.2 буюу дийлэнх хувийг хятадууд эзэлж байна. Тэднээс 8500 орчим нь эрэгтэй, 1400 орчим нь эмэгтэй бөгөөд 35-39 насныхан давамгайлжээ. Боловсролын зэргээр нь ангилбал, 35.4 хувь нь их, дээд, 2.9 хувь нь магистр, доктор, 37.2 нь техникийн боловсролтой аж. Тэдний олонх нь уул уурхайн салбарт, үлдэх хэсэг нь боловсрол, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, барилга, тээврийн болон бусад салбар, олон улсын байгууллагад ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.