Энэтхэгийн шатарчид нутагтаа илүүрхэж байна
Чихэнд чимэгтэй
2025-04-22
Энэтхэгийн Пүнэ хотноо Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээний тав дахь цувралын тэмцээн болж байгаа билээ. Энэ тэмцээнд оролцож буй Олон улсын мастер Б.Мөнгөнтуул долоодугаар өрөгт Энэтхэгийн Дивяа Дэшмухт хожигдов. Ингэснээр хоёр оноотойгоор аравдугаар байрт жагсах болсон бөгөөд өнөөдөр ОХУ-ын Полина Шувалова, маргааш Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглосноор тэмцээн өндөрлөнө. Одоогийн байдлаар 5.5 оноогоор Энэтхэгийн Их мастер Хампи Конеру, таван оноогоор Д.Дэшмух нар тэмцээнийг тэргүүлж байна. Мөн Х.Конеру энэ цувралд огт хожигдоогүй байгаа ганц тамирчин юм. Тэрбээр уржигдар Б.Мөнгөнтуулыг хожсон бол өчигдөр Хятадын Жу Жинэрийг хожиж тэргүүлэгчийн суудлаас нь гуравдугаар байр руу буулгав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.