images

Марк Цукерберг улс төрд орох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-22


   “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ сарын эхээр Вашингтон хотын төвд 23 сая долларын үнэтэй хувийн сууц худалдаж авсан байна. Тэрбээр өмнө нь Калифорни мужид амьдарч байсан бөгөөд Вашингтонд нүүж ирсэн нь ирээдүйд улс төрд орох алхам хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэрбээр Дональд Трампыг хоёр дахь удаагаа засгийн эрхэнд гарсны дараагаас эхлэн Цагаан ордонтой ойр дотно байхыг чухалчилж, улс төрийн хүрээнийхэнтэй харилцаа холбоогоо бэхжүүлж байгаа аж. “Meta” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "М.Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар Вашингтон хотод худалдаж авсан байрандаа амьдарч байгаа нь үнэн бөгөөд цаашид Америкийн технологийн манлайлалтай холбоотой бодлогын асуудалд идэвхтэй оролцох зорилготой" гэжээ. Түүний худалдаж авсан харш нь Вашингтон хотын чинээлэг хороолол болох Вүдлэнд Норманстоунд байрладаг бөгөөд шилэн хонгилоор холбогдсон гурван барилга бүхий өвөрмөц зохион байгуулалттай, усан бассейн бүхий нийт 1500 м/кв талбайтай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан барилга аж. Мөн уг харш нь Цагаан ордноос ердөө 10 минутын зайд оршдог тул М.Цукербергийг улс төрчидтэй ойртохыг зорьж буйг нь харуулж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Тэрбээр өмнө нь Д.Трампыг хурцаар шүүмжилдэг байсан бол одоо ерөнхийлөгчийн “Мар-а-Лаго” амралтын газарт байн байн зочилж, түүнтэй ойр дотно харилцах болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.