images

Хүйс толгойн бичээсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвд бүртгэлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-22


   ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр чуулган Францын Парис хотноо энэ сарын 2-17-ны хооронд болов. Энэ чуулганаар Дэлхийн баримтат өвийн жагсаалтад Монголын Хүйс толгойн хөшөөний бичээс, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номыг бүртгэсэн байна. Монголын эртний брахми бичгийн 1400 жилийн түүхт дурсгал Хүйс толгойн бичээсийг манай улсын Хэлний бодлогын зөвлөлөөс нэр дэвшүүлжээ. Тэгвэл XVIII зууны дунд үед монголчууд хүний биеийн бүтэц, физиологийн үйл ажиллагааны талаарх Европын анагаах ухааны дүгнэлтүүдийг орчуулан Дорнын анагаах ухааны энэ талаарх ойлголтуудыг нэмж нэгтгэн бүтээсэн есөн боть “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” номыг Анагаах ухааны академиас нэр дэвшүүлжээ. 221 дүгээр чуулганаар Чарльз Дарвин, Фридрих Ницше зэрэг эрдэмтдийн архив, олон улсын хамтын ажиллагааны түүхэн чухал баримт бичгүүд зэрэг нийт 74 өвийг “Дэлхийн ой санамж” хөтөлбөрийн хүрээнд баримтат өвд бүртгэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.