images

Б.Мөнгөнтуул Оросын шатарчинтай тэнцлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-23


   Энэтхэгийн Пүнэ хотноо болж буй Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээний тав дахь цувралын наймдугаар өрөгт Б.Мөнгөнтуул Оросын Полина Шуваловатай таарч 91 нүүдлийн дараа тэнцлээ. Өчигдрийн өрөгт Хятадын Жу Жинэр Энэтхэгийн Дивяа Дэшмухыг хожиж зургаан оноотой болж гуравдугаар байраас хоёрдугаар байр руу ахив. Харин Энэтхэгийн Хампи Конеру Польшийн Алина Кашлинскаятай тэнцэж тэргүүн байраа хадгалж үлдлээ. А.Кашлинскаяг манай тамирчин гуравдугаар өрөгт хожсон билээ. Б.Мөнгөнтуул өнөөдөр Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглосноор тэмцээн өндөрлөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.