Хятад: Маргааш “Shenzhou XX” хөлгийн багийг сансарт хөөргөнө
Анд нөхдийн мэдээ
2025-04-23
Хятад улс “Tiangong” сансрын станцад ажиллах ээлжит багийг маргааш илгээхэд бэлэн болжээ. Хятадын сансрын агентлагаас өнөө өглөө Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуу, Ганьсу мужийн Жинта тойргийн Ханьтян тосгоны хооронд байх “Jiuquan” хиймэл дагуул хөөргөх төвд хэвлэлийн бага хурал хийж Чэн Дуниар ахлуулсан Чэн Жоньруй, Ван Жиэ нарын бүрэлдэхүүнтэй сансрын нисэгчид Бээжингийн цагаар пүрэв гарагийн 17:17 цагт “Shenzhou XX” хөлгөөр хөөрөхөд бэлэн болсныг мэдээлэв. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 24 нь Хятадын сансрын өдөр бөгөөд энэ жил арав дахь удаагаа тохиож байна. Энэ удаагийн баг сансрын станцад ажиллах Хятадын ес дэх, нисэгчтэй сансрын нислэгийн 15 дахь баг юм. Багийн ахлагч Чэн Дунь нь 2016, 2022 онд сансрын станцад ажилласан туршлагатай бол багийн хоёр гишүүн анх удаа сансарт нисэж байна. Тойрог замд ажиллаж буй өмнөх баг өнөөдрийн байдлаар дэлхийн тойрог замд 175 хонож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.