images

Хятадаас Европт хүргэх ачаа тээсэн 1000 дахь галт тэрэг Эрээн боомтоор нэвтрэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   Төмөр замын Эрээн боомтоор Хятад, Европын хооронд ачаа тээвэрлэсэн энэ оны 1000 дахь галт тэрэг дөрөвдүгээр сарын 19-нд Монгол улсын хилээр нэвтэрсэн талаар Хятадын Төмөр замын удирдах газар мэдээллээ. Хятад-Европын галт тэрэгний төв шугамын цорын ганц гарц болох энэ боомтоор Европыг чиглэсэн энэ удаагийн галт тэрэг 55 чингэлэг тээвэрлэн алсын аялалд гарчээ. 2013 онд анхны аяллаа эхлүүлснээс хойш тус боомтоор Хятад-Европ чиглэлийн нийт 18 мянга орчим галт тэрэг аялжээ. Өнөөдрийн байдлаар Эрээн боомт Хятадын 24 муж, бүс нутгийн 60 гаруй хотыг холбохын зэрэгцээ Герман, Польш зэрэг 10 гаруй улсын 70 шахам тээврийн төвд хүрэх аяллын хилийн гарааны цэг болж байгааг Хятадын “Синьхуа” агентлаг мэдээллээ. 2025 оны нэгдүгээр улиралд тус боомтын тээврийн түр зогсолтын хугацаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.7 цагаар, ачаа ачиж буулгах хугацаа 10.2 цагаар тус тус багассан бөгөөд нийт 99.56 мянган тонн, 91,7 мянган стандарт чингэлэг ачаа тээвэрлэжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: www.wb.beijing.gov.cn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.