Монголын Гадаад харилцааны сайдын айлчлал 47 жилийн дараа Унгарт
Чихэнд чимэгтэй
2025-04-24
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар энэ сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад албан ёсоор айлчлах гэж байна. 1950 онд дипломат харилцаа тогтоосон манай хоёр улс төрийн дээд түвшний айлчлал хэд хэдэн удаа зохион байгуулсан бол энэ удаагийнх Гадаад харилцааны сайдын түвшинд 1978 оноос хойш 47 жилийн дараа Монголоос айлчилж буйгаараа онцлог юм. Харин П.Сияяарто 2016, 2019, 2021 онд манай улсад айлчилсан билээ. Энэ айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайдууд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Монгол, Унгарын найрамдалт харилцааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 1957 онд Улаанбаатар, Будапешт хотуудад харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.