Хятад: Хүүхэлдэй шиг хөөрхөн оюутан охин нэг өдрийн дотор алдаршив
Анд нөхдийн мэдээ
2025-04-24
Хятадын Шиань хотын Дүрслэх урлагийн академийн биеийн тамирын тэмцээний үеэр нэгэн оюутан бүсгүй олны хараанд өртөж, цахим сүлжээнд нэг өдрийн дотор алдаршжээ. Шианийн Дүрслэх урлагийн академи нь тус улсын урлагийн найман том их сургуулийн нэгд тооцогддог нэр хүндтэй сургууль юм. Тэмцээний үеэр багийнхаа танилцуулга бичгийг өргөн зогсож байсан түүний дүр маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд цахим сүлжээнд зарим хүмүүс хүн дүрс робот гэж харсан тухайгаа гайхан бичсэн байна. Цагаан даашинзтай, урт хар үсээ намируулан инээж зогссон түүний төрх барби хүүхэлдэй шиг харагдаж байсан бөгөөд энэ тухай видео бичлэг нь хормын дотор 800 мянган хандалт авчээ. Тэр бол уг академийн 2 дугаар курсын оюутан Тиан Вэй байжээ. Тэрбээр "Би өглөө сэрээд цахим ертөнц даяар миний тухай бичлэг тарж, хэсэг хүмүүс зөвхөн энэ сэдвээр давалгаалж байгааг хараад маш их гайхсан. Бас сайхан санагдсан” гэжээ. Улмаар өөрийнхөө тухай товч танилцуулсан бөгөөд тэрбээр хоёр настай байхдаа эмийн буруу хэрэглээнээс болж сонсголын бэрхшээлтэй болсон ажээ. Гэвч өнгөрсөн он жилүүдэд гэр бүл, найз нөхөд, багш нар нь түүнд итгэл урам өгснөөр хэцүү бүхнийг даван туулж сургуульдаа амжилттай суралцаж байгаагаа илэн далангүй ярьсан байна. Гадаад төрхийнхөө талаар тайлбар хийхдээ тэрбээр бусад охидын адил гоо сайхны мэс засалд орж нүд, хамраа бага зэрэг янзлуулсан, бусад нь төрөлхийнх гэдгээ хэлээд тэр өдөр нүүр будалтдаа онцгойлон анхаарсан нь хүмүүст илүү сэтгэгдэл төрүүлсэн байх гэжээ. Харин танил найз нөхөд нь түүнийг дүрс бичлэгт гарснаасаа илүү үзэсгэлэнтэй болохыг хэлж байна. Хувийн амьдралынхаа талаар мэдээлснээс хойш түүний тухай мэдээлэл цахим сүлжээнд маш хурдтай тархаж, эгэл даруухан оюутан бүсгүй улам алдаршсаар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.