images

Осакагийн үзэсгэлэн яармаг нэг сая дахь зочноо тодруулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   Японы Осака хотноо “World Exposition in Osaka” үзэсгэлэн яармаг эхлээд 12 хонож байна. Харин өчигдөр буюу яармагийг нээснээс хойш 11 дэх өдрөө нэг сая дахь зочноо хүлээн авсан талаар зохион байгуулагчид нь мэдээллээ. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх энэ томоохон арга хэмжээг 28 сая хүн үзнэ гэсэн тооцоо гарсан билээ. Энэ талаар "Удахгүй болох Японы алтан долоо хоногийн үеэр Осакаг зорин ирвэл амьдралд ганц олдох сайхан амралт болно" гэж Японы 2025 оны дэлхийн үзэсгэлэнгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хироюүки Ишигэ хэлжээ. Үзэсгэлэнг сонирхож ирсэн нэг сая дахь хүн, 37 настай Макото Мияамори “Би АНУ, Скандинавын орнуудын павильоныг сонирхохоор гэр бүлээрээ ирсэн” гэсэн байна. Япон улс одоогоос 20 жилийн өмнө Аичи мужид Дэлхийн үзэсгэлэн зохион байгуулахдаа 17 дахь өдрөө нэг сая дахь зочноо хүлээн авсан аж. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.