images

Япон: Хагас тэрбум доллараар худалдаж авсан “Ferrari” машин нэг цагийн дараа шатжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   Японы Токио хотод 450 сая долларын үнэтэй “Ferrari 458 Spider” автомашин худалдаж авснаас хойш ердөө нэг цагийн дараа зам дээр шатжээ. Их Британийн “The Sun” сонины мэдээлснээр, осол өнгөрсөн 16-ны өдөр Токио хотын Минато дүүрэгт болсон бөгөөд автомашины эзэн, хөгжмийн продюсер Хонкон машинаа худалдаж аваад хурдны замаар явж байтал гэнэт утаа гарч эхэлсэн байна. Тэрбээр машинаа даруй зогсоосон ч гал дүрэлзэн хормын дотор шатаж дуусчээ. Хонкон "Японд ийм зүйл амссан цорын ганц хүн нь би байх. Арав гаруй жил хураасан мөнгөөрөө машин аваад хормын дотор үнс болохыг нүдээрээ харлаа” гэжээ. Дуудлагаар аврах албаныхан ирж 20 минутын дотор галыг унтраасан ч машин бараг бүхэлдээ шатсан байна. Галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа аж. 2010 онд “Ferrari” компани яндангийн системд алдаа гарсан тул гал алдаж болзошгүй гэсэн шалтгаанаар дэлхий даяар зарагдсан 1250 автомашинаас 300-г нь эргүүлэн татаж байсан билээ.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.