images

Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтуудаа цуцалж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-24


   Хятадын Засгийн газар гадаадын компаниудыг дотоод зах зээлдээ оруулахыг хязгаарласан журмаа хөнгөрүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд хилээр нэвтрүүлэхийг хориглосон найман хязгаарлалтыг цуцалжээ. Үүнд, харилцаа холбооны шинэ бизнес, эмийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, эм, эмнэлгийн хэрэгслийн интернэт мэдээллийн үйлчилгээ байгуулахад тавьсан хязгаарлалтаа хэсэгчлэн цуцалжээ. Дотоодын зах зээлд нэвтрэх журам хэвээр байгаа хэдий ч нэлээд хялбаршуулжээ. Түүнчлэн тээвэр ложистик, ачаа тээврийн мэдээллийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ зэрэг 17 хязгаарлалтыг мөн цуцалсан байна. Харин дроны үйлчилгээ, электрон тамхины бизнесийг шинээр хязгаарлалтад хамруулжээ. Тус улс 2018 онд гадаадын компаниудыг Хятадын зах зээлд нэвтрэхийг хязгаарлах туршилтын хөтөлбөр эхлүүлж, хориотой бизнесийн жагсаалт гаргасан бөгөөд түүнээс хойш дөрвөн удаа шинэчилсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.