images

Хятад: Тансаг машинаар таксинд яваад  нэг удаадаа 5000 юань олдог эр

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-25


   Хятадын иргэн нэгэн эр 1.55 сая юанийн үнэтэй "Mercedes-Maybach S480" машин худалдаж аваад өндөр зэрэглэлийн таксины үйлчилгээ эрхлэн нэг удаагийн үйлчилгээнээс 5000 юань олж байна. Хонконгийн “South China Morning Post сонины мэдээлснээр, Бээжин хотын иргэн, 30 настай Юань олон нийтийн сүлжээн дэх "Мерседес такси үйлчилгээний Юань" нэртэй хуудсаараа дамжуулан үйлчилгээгээ сурталчилж 120 мянга гаруй дагагчтай болжээ. Тэрбээр 2019 оноос хойш Бээжинд таксины үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард өндөр үнэтэй машин худалдан авч шинэ үйлчилгээ эхлүүлснээс хойш өдөр тутмын ажил үйлчилгээнийхээ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл байршуулах болжээ. Юань машинаа худалдаж авахдаа 680 мянган юанийн урьдчилгаа төлсөн бөгөөд үүний 500 мянган юанийг нь сүүлийн зургаан жилийн хугацаанд такси барьж олсон орлогоосоо бүрдүүлсэн гэнэ. Тэрбээр үйлчилгээндээ тооноос илүү чанарыг эрхэмлэдэг бөгөөд зөвхөн урьдчилж захиалга өгсөн хүмүүст үйлчилдэг. Сард дунджаар 40 захиалга авч, нэг удаагийн үйлчилгээнээс дунджаар 5000 юанийн орлого олдог байна. Тухайлбал, өнгөрсөн 13-ны өдөр өглөөний 6 цаг 45 минутад ажилдаа гарч, өдрийн турш зөвхөн нэг үйлчлүүлэгч тээвэрлээд 6000 юанийн төлбөр авчээ. Улмаар хувийн зардлаа хасаад сард ойролцоогоор 10 мянган юань олдог тухайгаа “South China Morning Post сонинд ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.