images

Дэми Мур дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-25


   Америкийн энтертэйнмент мэдээллийн “People” сэтгүүл өнөө цагийн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Холливүүдийн жүжигчин, эдүгээ 63 настай Дэми Мурыг шалгаруулжээ. Өдгөө 63 настай тэрбээр сэтгүүлд ярилцлага өгөхдөө, гадаад төрх, царай зүсэндээ хэтэрхий анхаардаг байдлаа больсон гэдгээ хэлээд “Зүгээр энгийн байгаа байдал чинь өөрөө гоо сайхан” гэжээ. Дэми Мур 1990 онд дэлгэцнээ гарсан "Ghost" кинонд богино үстэй даруухан охин Моллигийн дүрийг бүтээж нэрд гарсан бөгөөд тэр цагаас хойш огт жин нэмэлгүй, хатуу чанга бие галбираа хадгалсаар ирсэн юм. “People” сэтгүүлд тэрбээр ярихдаа "Би өөрийгөө арай хэтэрхий зовоодог байжээ. Нэг удаа Малибугаас Парамаунт хүртэл 26 миль зайг унадаг дугуйгаар туулсан. Гадаад төрх, бие галбиртаа хэт их анхаардаг байсан болохоор ийм галзуу юм хийсэн хэрэггэжээ.  Д.Мур нас ахих тусам гоо үзэсгэлэн хийгээд өдөр тутмын амьдралын арга барилаа өөрчилсөн байна. Энэ тухайгаа "Одоо бол эрүүл мэнд, урт наслалт, амьдралын чанар, аз жаргалд илүү анхаарч байна. Бага залуу байхдаа үргэлж өөртэйгөө тэрсэлддэг байсан бол одоо өөртэйгөө илүү эелдэг харьцах болсон” гэжээ. Улмаар бясалгал хийх, өдрийн тэмдэглэл бичих зэргээр сэтгэл санаагаа ямагт тайван байлгаж, тэжээллэг хоол идэж, унтаж амрахад ихэнх цагаа зарцуулдаг болсноо хэлсэн байна. Хамгийн сүүлд тэрбээр "The Substanceкинонд Элизабет Спарклын дүрийг бүтээсэн бөгөөд уг бүтээлээрээ өнгөрсөн нэгдүгээр сард болсон 82 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.