Өвөр Монголд төрсөн сансрын нисэгч “Tiangong” станцад ажиллаж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
Сансрын станцад судалгаа шинжилгээний ажлыг бие даан явуулдаг Хятад улс зургаан сарын хугацаагаар гурав, гурван сансрын нисэгчийг “Tiangong” сансрын станц руу илгээдэг. Өчигдөр дэлхийгээс хөөрсөн “Shenzhou XX” хөлгийн багийн гишүүн Ван Жиэ нь Өвөр Монголын уугуул гэнэ. Тэрбээр өдгөө 35 настай бөгөөд 2020 оны есдүгээр сард “Tiangong” сансрын станцад ажиллах гуравдугаар ээлжийн сонгон шалгаруулалтад тэнцээд ийнхүү анх удаа сансарт ажиллахаар мордов. Ван Жиэ нь Хятадын ардын армийн Агаарын дивизионд 2021 оны нэгдүгээр сард элссэн бөгөөд түүнээс өмнө Хятадын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын Сансрын академид инженерээр ажилладаг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.