images

Д.Трамп, В.Зеленский нар ганцаарчлан уулзав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-28


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 26-ны өдөр Ромын пап Францисийг оршуулах ёслол дээр Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй ганцаарчлан уулзлаа. Өнгөрөгч хоёрдугаар сард Цагаан ордонд болсон дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш хоёр сарын дараа тэд ийнхүү уулзав. Уулзалтын талаар В.Зеленский “Сайхан уулзалт боллоо. Бид олон зүйлийн талаар нухацтай ярилцсан” гээд “Нэгдмэл зорилгодоо хүрч чадвал энэ уулзалт түүхэнд үлдэх болно” гэжээ. Уулзалтын талаар олон нийтэд мэдээлээгүй ч В.Зеленский Орост шахалт үзүүлэхийг Д.Трампаас хүссэн бололтой. Уулзалтын дараа Д.Трамп цахим хуудсаараа дамжуулан "Сүүлийн хэдэн өдөр В.Путин энгийн номхон иргэд суудаг хот, тосгон руу пуужингаар олон удаа харвалаа. Ингэх шаардлага огт байгаагүй. В.Путин дайныг зогсоох бодолгүй байгаа бололтой” гэжээ. Улмаар “Энэ явдал В.Путинд хоёрдогч хориг арга хэмжээ авах ёстой гэж бодогдоход хүргэлээ. Хэтэрхий олон хүн амиа алдаж байна” гэжээ. Хоёрдогч хориг гэдэг нь Оростой бизнес эрхэлдэг гуравдагч этгээдийг АНУ-тай худалдаа, санхүүгийн гүйлгээ хийхийг хориглох арга хэмжээг хэлдэг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.