Нидерландын хаан “шүдээ хүртэл” зэвсэглэхийг уриалав
Анд нөхдийн мэдээ
2025-04-28
Нидерландын хаан Виллем-Александр өнгөрсөн бямба гарагт Лимбург муж дахь цэргийн баазад айлчлах үеэр үг хэлэхдээ, улс орноо “шүдээ хүртэл зэвсэглэх хэрэгтэй” хэмээжээ. “Эрх чөлөө, энх тайван гэдэг зүйл бидэнд угаасаа л байж байх юм шиг боддог маань алдаа болохыг Украины дайн болон бусад үйл явдал харуулж байна. Иймээс бид бэлтгэл хийх хэрэгтэй, хийх хийхдээ шүдээ хүртэл зэвсэглэх хэрэгтэй” хэмээн түүний хэлснийг тус улсын NOS телевиз уламжлав. Нидерланд улсыг дахин зэвсэглэхийн тулд батлан хамгаалахын үйлдвэрлэлийг шинэчлэн зохион байгуулах шаардлагатайг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Нидерландын эрх баригчид 2025 онд батлан хамгаалах салбартаа 1.1 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө оруулахаар шийдвэрлээд байгаа юм. Тус улсын батлан хамгаалах зардал 2023 онд 16.6 тэрбум доллар байсан бөгөөд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 1.5 хувьтай тэнцэж байжээ. Лимбург мужийн Фрэдэпээл дахь цэргийн баазад Украины цэргүүдийг сургалтад хамруулж байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Patrick van Katwijk / Getty Images
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.