Төвөд: Монголын Гүүш хааны үеэс эхтэй морин уралдаан болов
Анд нөхдийн мэдээ
2025-04-29
Төвөдийн нийслэл Лхас хотын хойд хэсэгтэй залгаа орших Дамшун тойрогт энэ сарын 26-нд “Dangjiren” морин уралдаан болжээ. XVII зууны Монголын морьт цэргийн жагсаалаас үүсэлтэй уг наадамд нутгийн иргэд олноор оролцсон байна. Тэд өнгөлөг хувцас, малгай өмсөж, морио ч мөн өнгөлөг тоногоор чимдэг ажээ. Ойрадын Гүүш хааны үед үүссэн, 300 жилийн түүхтэй энэ морин уралдааныг 2008 онд Хятадын үндэсний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байна. “Dangjiren” гэдэг нь их цуглаан гэсэн утгатай үг бөгөөд жил бүрийн наймдугаар сард болдог ч энэ жил хавар болжээ. Дамын газар хэмээн түүхэн эх сурвалжид гардаг энэ нутаг адууны бэлчээрт гойд тохиромжтой бөгөөд ойрадууд Төвөдийг эзлэн захирч эхэлсэн 1640-өөд онд V Далай лам Гүүш хаанд бэлэглэсэн түүхтэй. Тэр цагаас хойш энэ нутагт ойрад монголчууд үе улиран суусны удам хойч одоо ч тэнд нутаглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.