Айлуудын халаалтыг ирэх сарын 15-наас зогсооно
Чихэнд чимэгтэй
2025-04-30
"Улаанбаатар дулааны сүлжээ" компаниас энэ онд хийх дулааны шугам, тоноглолын ажлын хуваарийг танилцууллаа. Батлагдсан хуваариар айл өрх, албан байгууллагуудын халаалтыг ирэх сарын 15-наас зогсоож, засварыг эхлүүлэх юм. Хамгийн түрүүнд нийслэлийн 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол болон Гандантэгчэнлин хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлан ирэх сарын 15-29-ний хооронд засвар хийх ажээ. Тогтсон цэгүүд дэх дулааны шугам засварын хугацаа дунджаар 7-14 хоног байгаа бөгөөд засвар наймдугаар сарын 20-нд дуусахаар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.