Америк: Оффисын ажилчид өглөө 4 цагт босдог хандлага түгээмэл болж байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-01
Америкийн оффисын ажилчдын дунд өглөөний 4 цагт босох нь шинэ хандлага болж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. “Wall Street Journal” сонины мэдээлснээр, нэгэн цагт “Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Игер, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк зэрэг алдартнуудын өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг байсан энэ хандлага эдүгээ энгийн оффисын ажилчдын дунд түгээмэл болж байгаа аж. Б.Игэр өглөөний 4:15 цагт босож, дасгал хийснээр өдрийг эрч хүчтэй эхлүүлдэг гэдгээ хэлж байсан бол Т.Күүк мөн өглөөний 4-5 цагийн хооронд босох нь хамгийн тохиромжтой сайн цаг байдаг талаар хэлж байсан юм. Эштон Холл хэмээх контент бүтээгч өглөөний 4 цагийн орчимд босдог тухайгаа өгүүлсэн видео бичлэг цахим ертөнцөд тарсны дараа энэ хандлага хүмүүсийн дунд улам тархаж байна. Тэрбээр өглөөний 3:55 цагт босож, усаар дүүргэсэн мөсөн ваннд ороод гадил жимсний хальсаар нүүрэндээ иллэг хийх зэргээр өглөөний дэглэмээ талаар харуулсан дүрс бичлэг X (хуучин Twitter) сүлжээнд 10 сая хандалт авчээ. Түүний гол зөвлөгөө нь орой эрт унтаж, өглөө эрт сэрэх явдал аж. Үүнтэй мэргэжилтнүүд ч санал нэгдэж байгаа бөгөөд өглөө эрт босохын тулд оройн 20:00-21:00 цагийн хооронд унтах хэрэгтэй гэдгийг сануулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.