images

Монголын морьт барилдаанчид Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-01


   Казахстан улсын Алматы хотноо өнгөрөгч сард болсон морьт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчид таван медальтайгаар багийн нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Энэ жил гурав дахь удаагаа болж буй уг тэмцээн дөрөвдүгээр сарын 20-23-ны хооронд болж, 10 орны 80 гаруй тамирчин зургаан жинд өрсөлдсөн байна. Монгол улсаа төлөөлөн оролцсон Баян-Өлгий аймгийн тамирчдыг "Кокпар аударыспах тенге илу" спортын холбооны тэргүүн А.Ром ахалж, 70 кг-ын жинд М.Наурызбек, 80 кг-д Е.Өмиртай, -100 кг-д Ж.Бахытжан, 90 кг-д Е.Өмирбек, +100 кг-д Ш.Харжаубай нар баг болж оролцжээ. Энэ тамирчдаас Ж.Бахытжан нь гар атгалтын Монгол улсын дээд амжилт эзэмшигч бөгөөд гар барилдааны улсын хошой мөнгөн медальтай ажээ. Сонирхуулахад, морин дээрх барилдаан буюу аударыспах, тулам булаацалдах буюу көкпар, мөнгө шүүрэх буюу тенге илу нар нь Казахын ард түмний үндэсний спорт юм.

Гэрэл зургийг: Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.