"Хасын хүлэгүүд" Тайванийн лигийн аварга багийг хожив
Чихэнд чимэгтэй
2025-05-01
Үндэсний дээд лигийн "Хасын хүлэгүүд", "Бишрэлт металл" багууд 2025 оны Азийн клубуудын аваргын лигийн (Basketball Champions League) хэсгийн тоглолтод оролцохоор өнгөрсөн сарын сүүлээр Тайвань улсыг зорьсон билээ. Манай улсаас "Хасын хүлэгүүд" баг хэсгийн эхний тоглолтдоо Тайванийн лигийн хүчирхэг “New Taipei Kings” багийг талбайд нь буулгаж авсан байна. Тайванийн баг нь хэсгийн тоглолтууддаа огт хожигдолгүй явсаар манай багт 81:68 харьцаатай хожигджээ. Энэ тоглолтод "Хасын хүлэгүүд" багийн шинэ легионер Жорди Тшиманга 29 оноо, 8 самбар, холбогч Б.Барсболд 15 оноо, 6 самбар, легионер Толберт 15 оноо авч, багийн хожилдоо чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Харин "Бишрэлт металл" баг ээлжит тоглолтоо өчигдөр Тайванийн “Taoyuan Pauian Pilots” багийн талбайд хийж хожигдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.