images

Поп дуучин Майкл Болтон хорт хавдартай тэмцэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-01


   When a Man Loves a Woman” зэрэг олон хит дуугаараа алдартай поп од, эдүгээ 72 настай Майкл Болтон тархины хорт хавдартай тэмцэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Тэрбээр Америкийн энтертайнмент мэдээллийн “People” сэтгүүлд ярилцлага өгч, уран бүтээлийн ажлаа хойш тавьж хорт хавдартай тэмцэж байгаагаа хуваалцжээ. М.Болтон 2023 оны арванхоёрдугаар сард тархины хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд удалгүй яаралтай мэс засал хийлгэж, хавдраа авахуулсан байна. Улмаар туяа болон хими эмчилгээ хийлгэж дуусаад өдгөө хоёр сар тутамд MRI шинжилгээнд хамрагдаж, эмнэлгийн хяналтад байгаа аж. Одоо тэрбээр хоёр охин, зургаан ач зээтэйгээ цагийг өнгөрөөж, өдөр бүр бясалгал хийж, гольф тоглож байгаагаа хэлжээ. Тэрбээр хагалгаанд орсныхоо дараахан эмнэлгийн орон дээр дуулж эхэлсэн бөгөөд сувилагч түүнийг ийм лут дуулдаг алдартай дуучин байсныг мэдээгүй гэдгээ охидод нь хэлжээ. М.Болтон анх рок хамтлагийн гишүүнээр ажиллаж байгаад дараа нь соло дуучин болж ая зохиож эхэлжээ. Тэрбээр 1980, 1990-ээд онд тайзнаа ид алдаршиж, түүнээс хойш 50 гаруй жил урлагийн замаар амжилттай замнаж, 75 сая гаруй пянз борлуулж, хоёр удаа Грэммийн шагнал хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.