Их Британи: Биеийнхээ гадна талд зүрхтэй төрсөн охины мэс засал амжилттай болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-01
Зүрх нь биеийнхээ гадна байрлалтай төрсөн англи охин долоон жил хүлээсний эцэст мэс засалд орж, хагалгаа амжилттай болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, долоон настай Ванеллопа Хоуп Вилкинс охин Их Британийн Лестер хотын Хатан хааны эмнэлгийн зүрхний төвд мэс засал хийлгэсэн байна. Эмч нар охины эмгэгийг маш ховор тохиолдол гэж тодорхойлсон бол BBC агентлаг анагаах ухааны түүхэнд тохиолдож байгаагүй мэс ажилбар болсныг онцолжээ. Охиныг төрөхөд түүний амьд үлдэх магадлалыг 10 хувиас бага гэж үзэж байсан гэнэ. Мэс засалчид охины зүрх, уушгины үйл ажиллагааг түр зуур зогсоож, улмаар зүрх, уушгины судсыг салгасны дараа хоёр талын хавиргыг нээн, зүрхийг цээжний хөндийд оруулж байршуулсан байна. Нарийн төвөгтэй энэ мэс засал есөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд эмч нар “Тооцоолж байснаас хамаагүй сайн болсон” гэж дүгнэжээ. Охиныг төрсөн цагаас нь хойш хяналтдаа байлгаж байсан эмч Икена Омезе хэлэхдээ "Би бол ажлаа л хийсэн. Ингэхдээ охины амьдралыг өөрчилж чадлаа гэж бодохоор үнэхээр сэтгэл хангалуун байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.