images

Хятад: Их сургуулийн хоёр багш эмэгтэй Ши Жиньпиний эсрэг тэмцэхийг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-01


   Хятадын нэгэн их сургуулийн хоёр эмэгтэй профессор “Ши Жиньпиний дарангуйллын эсрэг тэмцэцгээе” гэсэн тунхаг бичиг гаргажээ. Тайваний Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр "Ганц жаахан оч өргөн талыг түймэрдэж чаддаг" гэсэн уриа бүхий уг тунхаг сүүлийн үед интернэтээр хурдтай тархаж байна. Тунхагийг Гуандун мужийн Гуанжоу дахь Хуанан технологийн их сургуулийн Биологийн шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Дин Лин Ин, Хан Шуан-ян нар гаргажээ. Тунхаг бичгийн ар талд хоёр профессорын зураг, гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар, Хуанан их сургуулийн тамга зэргийг байрлуулсан байна. Гурван бүлэг бүхий тунхаг бичиг нь Хятадын коммунист намд хандан, нэг намын дарангуйллыг халж, ардчилсан сонгуулийг дэмжих, хэвлэлийн эрх чөлөөг сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, шударга нийгмийг бий болгох, хуулийн засаглалтай нийгмийг байгуулж, хүний ​​эрхийг баталгаажуулах гэсэн дөрвөн том шаардлагыг агуулжээ. Улмаар Хятадын удирдагч нь хаан мэт засаглаж, ард түмний эрх чөлөө, нийгмийн нээлттэй байдал, улс төрийн олон талт байдал намын засаглалаар бүрэн дарагдаж байгааг дурджээ. Мөн 1989 оны зургаадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбайд болсон хэрэг явдлыг  "Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн хөндүүр үе" гэдгийг гэжээ. Эцэст нь "Энэ хүнд хэцүү цаг үед нийтээр босож, Ши Жиньпиний дарангуйллын эсрэг тэмцэцгээе", "Эрх чөлөөний төлөөх дарангуйллыг эсэргүүцэж, үндэстнийхээ төлөө босож тэмцэцгээе" гэж уриалсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.