images

Сэлэнгэ: Сүүлийн 30 жил ашиглаагүй барилгад цэргийн анги байрлуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-01


   Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллах үеэрээ сүүлийн 30 гаруй жил огт ашиглагдаагүй сургуулийн барилгыг сэргээн засварлаж, барилгын болон экологийн цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Тус барилга нь Сант сумын төвд 1980 онд баригдаж, хамгийн сүүлд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оноос хойш ашиглалтаас гарсан юм. Барилгыг шинэчлэн засварлахад Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлах бөгөөд цаашид цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг тус аймагт тариалан эрхлэх, барилга барих ажилд оролцуулна хэмээн Батлан хамгаалахын сайд хэлжээ. Энэ ажил нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болоход зохих хэмжээний нөлөө үзүүлнэ хэмээн Засгийн газар үзсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.