Их сургуулийн оюутнуудын дунд “Хятад хэлний гүүр” тэмцээн болов
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Дэлхий даяар зохион байгуулдаг “Хятад хэлний гүүр” тэмцээний Монгол дахь шалгаруулалт өнгөрөгч пүрэв гарагт боллоо. Манай улсад 24 дэх жилдээ болсон их сургуулийн оюутнуудын дундах тэмцээний сүүлийн шатанд 21 оюутан шалгарснаас МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Номин түрүүлэв. Тэрбээр Хятадад болох сүүлийн шатны тэмцээнд наймдугаар сард оролцоно. Энэ онд “Нэг дэлхий-Нэг гэр бүл” уриатай болж буй уг тэмцээний шалгаруулалтыг МУИС-ийн Күнзийн хүрээлэн, Монгол дахь Хятадын Элчин сайдын яам хамтран зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.