Монгол руу нислэг үйлдсэн “United Airlines”-ын онгоцонд ямар хоол өгсөн бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-08
АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” компани тавдугаар сарын эхний өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт Монгол улс руу анхны нислэгээ үйлдсэн билээ. Түүхэн энэ нислэгийн үеэр тус компани бизнес ангиллын зорчигчдодоо дараах хоолоор үйлчилжээ. Үүнд:
Салат:
Гурилтай цагаан салад. Гараар хэрчсэн гурил, өргөст хэмх, лууван, ногоон сонгино, байцай. Шинэ яншуй, гүнжидийн үрээр амталсан саримстай тарагтай.
Хоол:
Үхрийн жигнэсэн мах. Ногоотой жигнэсэн монгол үхрийн хавирга. Төмсний нухаш, тосонд шарсан зэрлэг мөөгтэй.
Гурвалжин будааны гурилтай амталсан тахиа: Гоньд, саримс, хар чинжүүнд дарж, грилдэж шарсан тахианы мах. Ногоон сонгинотой хуурсан гурвалжин будааны гоймон, вандуйтай.
Арвай, ногоотой шөл. Арвай, улаан лооль, шарсан лууван, төмс, бор мөөгтэй өтгөн шөл, монгол боорцогтой.
Десерт:
Зөгийн бал, Монгол нутгийн хатаасан зэрлэг жимстэй тараг.
Агаарын хөлгийн кэйтерингийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг “LSG Sky Chefs” компани “United Airlines”-ын хамгийн том нийлүүлэгч бөгөөд өдөрт тус компанийн 900 гаруй нислэгт дэлхий даяарх 46 байрлалаас хоол нийлүүлж байна. АНУ-ын Сан-Франциско хотоос дараагийн нислэгээ үйлдэх “United Airlines”-ын онгоц ирэх долоо хоногийн пүрэв гарагт Улаанбаатарт бууна.
Гэрэл зургийг Фэйсбүүк дэх Ganzorig Vanchig – Vinzo хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.