images

"Windows"-ийн дэлгэцийн зургийг авсан газар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-08


   2000-аад оноос хойш дэлхий даяар алдаршсан "Windows"-ийн дэлгэцийн зураг авсан газрын өнөөгийн байдал олны анхаарал татаад байгаа тухай Их Британийн Daily Mail сонин мэдээлэв. Цэлмэг хөх тэнгэр, цав цагаан үүл, ногоон талыг харуулсан энэ зураг нь "Windows XP"-ийн дэлгэцийн зураг болж, дэлхий даяар хүмүүсийн хамгийн их үзсэн гэрэл зураг гэгдэж иржээ. Гэрэл зурагчин Чарльз О'Риарын 1998 онд АНУ-ын Напа хөндийд авсан энэ зургийг 2001 онд Microsoft компани Windows XP үйлдлийн системдээ дэлгэцийн зураг болгон ашигласан түүхтэй. Харин саяхан гэрэл зураг сонирхогч нэгэн эр энэ зургийг авсан газар өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хальсанд буулгаж "Instagram" хуудсандаа нийтэлсэн байна. Зурагт бууснаар хүн бүрийн ​​компьютерийн дэлгэц дээр харагддаг үзэсгэлэнт ногоон толгод аль хэдийнэ үгүй болж, уйтгарт төрүүлэхүйц саарал өнгөтэй усан үзмийн талбай болжээ. Үүнийг харсан цахим хэрэглэгчид энэ газрыг "Удахгүй автомашины зогсоол болох байх" гэхчлэнгийн гутранги аястай сэтгэгдлүүд үлдээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.