Домогт аваргын зээ хүү сэкивакэ, озэки, ёкозүна цолтнуудыг дараалан өвдөг шороодуулав
Чихэнд чимэгтэй
2025-05-14
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн гурав дахь өдөр буюу өчигдөр, маэгаширагийн нэгдүгээрт бичигдсэн Оохо ёкозүна Хоошёорюүг давж гурван даваатай болов. Тэрбээр ийнхүү өөрөөсөө дээгүүр цолтой гурван бөхийг дараалан яллаа. Барилдааны эхний өдөр озэки Котозакүраг давсан бол хоёр дахь өдөр сэкивакэ Киришимаг өвдөг шороодуулсан тэрбээр өчигдөр Хоошёорюүг давснаар кинбоши шагналын эзэн болж байна. Өмнө нь Оохо 2024 оны Харү башёд ёкозүна Тэрүнофүжиг ялж энэ шагналыг анх удаа хүртсэн билээ. Эдүгээ 24 настай Оохо Коносүкэ 190 см өндөр, 178 кг жинтэй бөгөөд мэргэжлийн сүмод зургаа дахь жилдээ барилдаж буй юм. Түүний нагац өвөө нь мэргэжлийн сүмод 32 түрүүлсэн домогт аварга Тайхо бол аав нь дээд зиндаанд 1990-2002 онд барилдан сэкивакэ цолд хүрч байсан Такатоорики юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.