Орос, Украины дайны үйл явцыг эргэн харвал
Анд нөхдийн мэдээ
2025-05-15
Гурван жил гаруй дайтаж байгаа Орос, Украин хоёр улс өнөөдөр Туркийн Истанбул хотноо дайн зогсоох тухай хэлэлцэнэ. Хоёр тал 2022 оны гуравдугаар сард Истанбулд уулзсанаас хойш сүүлийн гурван жил, хоёр сарын хугацаанд анх удаа дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийх гэж байгаа нь энэ юм. Украины дайн өрнөсөн үйл явцыг цаг хугацааны дэс дарааллаар тоймлон үзвэл дараах дүр зураг гарч байна.
2022 он
- Хоёрдугаар сарын 24. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагаа зарлаж, Украин руу довтлов. Украины нийслэл Киев хот тулааны талбар болов.
- Хоёрдугаар сарын 28. Орос, Украин хоёр улс Беларусьт анх удаа нүүр тулан уулзаж хэлэлцээ хийв.
- Гуравдугаар сарын 1. ОХУ улс 450 мянган хүн амтай Украины Мариуполь хотыг бүслэв. Мөн Украины хоёр дахь том хот болох Харьков руу пуужингийн цохилт өглөө.
- Гуравдугаар сарын 29. Туркийн Истанбул хотод Орос, Украин хоёр улс хэлэлцээ хийв.
- Дөрөвдүгээр сарын 2. Украин улс нийслэл Киев хотыг эргүүлэн авснаа зарлав. Оросын довтолгооны үеэр Киевт доод тал нь 1,346 энгийн иргэн амь үрэгджээ.
- Дөрөвдүгээр сарын 6-8. Украин улс Чернигов, Сумы хотыг эргүүлэн авав.
- Зургаадугаар сарын 23. Украин Европын холбоонд (ЕХ) элсэх нэр дэвшигчийн статустай боллоо.
- Есдүгээр сарын 6-16. Украин улс Харьковын ихэнх хэсгийг эргүүлэн авав.
- Арваннэгдүгээр сарын 11. Дайн эхэлснээс хойш найман сарын дараа Украин улс өмнөд Херсоныг эргүүлэн авав.
2023 он
- Нэгдүгээр сарын 14. Орос улс Украины зүүн хэсгийн Днепр хотын орон сууцны хороололд пуужин харваж, 46 хүн амь үрэгджээ.
- Гуравдугаар сарын 17. Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭЗ) В.Путиныг баривчлах тушаал гаргав.
- Тавдугаар сарын 21. Орос улс Украины зүүн бүсийн тулааны талбар болох Бахмутыг бүрэн эзлэн авснаа зарлав.
- Долдугаар сарын 17. Украин улс Крымын гүүр рүү довтлов.
- Долдугаар сарын 19. Хар тэнгисийн үр тарианы экспортын гэрээг цуцалсны дараа Орос улс Украины Хар тэнгисийн үр тарианы экспортын боомтууд руу дайрав.
- Наймдугаар сарын 10. Украин Хар тэнгисийн хүмүүнлэгийн замыг нээв.
- Арванхоёрдугаар сарын 14-15. Европын холбоо Украин улсыг элсүүлэх хэлэлцээг эхлүүлэх шийдвэр гаргав.
2024 он
- Хоёрдугаар сарын 1. Европын Холбоо Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцов.
- Хоёрдугаар 8. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский армийн ерөнхий командлагч Валерий Залужныйг огцруулж, Александр Сырскийг томилов.
- Хоёрдугаар сарын 17. Украин зүүн Авдеевкагаас гарав.
- Тавдугаар сарын 25. Оросын цэргийн хохирол 500 мянга давав.
- Зургаадугаар сарын 13. Украин АНУ-тай 10 жилийн аюулгүй байдлын гэрээ байгуулав.
- Зургаадугаар сарын 15-16. Швейцарт Украины энх тайвны бага хурал болж, 101 орны төлөөлөгчид оролцов.
- Долдугаар сарын 27. Украин Европын холбоотой хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурав.
- Наймдугаар сарын 12. Украин улс Оросын Курск муж руу довтлов.
- Аравдугаар сарын 16. В.Зеленский парламентад ялалтын төлөвлөгөөг танилцуулав.
- Аравдугаар сарын 28. НАТО Хойд Солонгосын цэрэг Курскт ирж байрлсаныг нотлов.
- Арваннэгдүгээр сарын 19-20. Украин Их Британийн "Storm Shadow" пуужингаар Оросын эх газар руу анхны довтолгоогоо хийв.
- Арваннэгдүгээр сарын 21. Орос улс хариу арга хэмжээ авч "Орешник" шинэ пуужин харвав.
- Арванхоёрдугаар сарын 27. Үндэсний тагнуулын алба Украины хүчинд олзлогдсон Хойд Солонгосын цэрэг хүнд бэртлээс болж нас барсныг баталгаажуулав.
2025 он
- Нэгдүгээр сарын 5. В.Зеленский: Орос руу илгээсэн Хойд Солонгосын цэргүүдээс 3800 хүн амь үрэгдсэн тухай мэдээлэв.
- Нэгдүгээр сарын 11. Украины арми Хойд Солонгосын хоёр цэргийг олзолсноо мэдэгдэв.
- Нэгдүгээр сарын 13. Курскт Хойд Солонгосын 300 цэрэг алагдаж, 2700 цэрэг шархадсаныг нотлов.
- Хоёрдугаар сарын 12. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, В.Путин, В.Зеленский нартай утсаар ярьж, Украины дайныг зогсоох хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхээр тохиролцов.
- Хоёрдугаар сарын 18. АНУ, ОХУ Саудын Арабт дээд хэмжээний хэлэлцээ хийлээ. Талууд дээд түвшний хэлэлцээний багийг бүрдүүлэхээр тохиролцов.
- Хоёрдугаар сарын 28. Д.Трамп, В.Зеленский нарын Цагаан ордонд хийсэн уулзалт ширүүн болж, ашигт малтмалын гэрээ байгуулах тал дээр тохиролцоонд хүрч чадсангүй.
- Гуравдугаар сарын 4. АНУ Украинд цэргийн тусламж үзүүлэхээ зогсоов.
- Гуравдугаар сарын 11. АНУ, Украин хоёр улс Саудын Арабт дээд хэмжээний уулзалт хийв. Ашигт малтмалын гэрээний талаар хэлэлцэж, 30 хоног гал зогсоох санал гаргав.
- Гуравдугаар сарын 12. АНУ Украинд цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэхээр болов.
- Гуравдугаар сарын 18. Д.Трамп, В.Путин нар утсаар ярьж, 30 хоногийн хугацаанд эрчим хүч, дэд бүтцийн салбар луу халдахгүй байхаар тохиролцов.
- Гуравдугаар сарын 25. Орос, Украин хоёр улс Хар тэнгист хүч хэрэглэхээ зогсоохоор тохиролцов.
- Гуравдугаар сарын 27. Украин улс Оросын Белгород хот руу довтлов.
- Дөрөвдүгээр сарын 9. В.Зеленский Хятадын 155 цэрэг дайнд оролцож байгаа талаар мэдэгдэв.
- Дөрөвдүгээр сарын 19. В.Путин Улаан өндөгний баярар 30 цаг гал зогсоох болсноо зарлав.
- Дөрөвдүгээр сарын 21. В.Путин Украинтай шууд хэлэлцээ хийх санал тавив.
- Дөрөвдүгээр сарын 26. Д.Трамп, В.Зеленский нар Пап лам Францисын оршуулгын ёслол дээр нүүр тулан уулзав.
- Дөрөвдүгээр сарын 28. В.Путин Ялалтын баяраар 72 цаг гал зогсоох санал гаргав. Хойд Солонгосын цэргүүд Оросын талд байлдаж байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрөв.
- Дөрөвдүгээр сарын 30. АНУ, Украин хоёр улс ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурав.
- Тавдугаар сарын 8. Д.Трамп ямар нэгэн болзолгүйгээр 30 хоногийн хугацаатай гал зогсоохыг уриалав.
- Тавдугаар сарын 10. Украин улс ямар нэгэн болзолгүйгээр 30 хоногийн хугацаатай гал зогсоох санал гаргав.
- Тавдугаар сарын 11. В.Путин Туркийн Истанбул хотод шууд хэлэлцээ хийхийг санал болгов. В.Зеленский дээд хэмжээний уулзалтаар В.Путинтэй биечлэн уулзах санал гаргав.
- Тавдугаар сарын 14. ОХУ Владимир Мединскийг хэлэлцээний багийн ахлагчаар томилов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч В.Путины нэр ороогүй байна.
- Тавдугаар сарын 15. Орос, Украин улс Туркийн Истанбул хотод өндөр түвшний яриа хэлэлцээ эхлүүлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.