Хамгийн өндөр, хамгийн намхан хоёр ерөнхий сайд хэрхэн уулзав?
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Албани улсын ерөнхий сайд, хоёр метр гаруй өндөр Эди Рама намхан нуруутай Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонитой уулзахдаа өвдөг сөгдөн угтаж авсан талаар “Times" сонин мэдээллээ. Ерөнхий сайд Э.Рама Албани улсын Тирана хотод болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн ерөнхий сайд Ж.Мелонийг найрсаг дотноор угтан авахдаа ийм үйлдэл хийсэн нь хүмүүсийн талархлыг хүлээж байна. Түүнийг өвдөг сөхрөн, алга хавсран залбирах дүр үзүүлэхэд Ж.Мелони “Эдди, одоо болно. Бос. Хоёулхнаа байхдаа л ингэж болно” хэмээн хошигнож, тэд найрсаг дотноор тэврэлдэн уулзсан байна. Улмаар Ж.Мелони сэтгүүлчдэд “Рама өндөөрөө над шиг харагдахын тулд ийм үйлдэл хийсэн” хэмээн хошигножээ. Өмнө нь сагсан бөмбөгийн тамирчин байсан Э.Рама 200.6 см өндөр бол Ж.Мелони 157.5 см ажээ. Итали, Албани хоёр улс сүүлийн жилүүдэд ойр дотно харилцаатай байх болсон. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын нөхөрсөг дотно харилцаанаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа бөгөөд Ж.Мелони 2023 онд зуны амралтаа Албанийн байгалийн үзэсгэлэнт газар өнгөрөөж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.